Бөхмөрөн сумын ИТХ, ЗДТГ, Үндэсний бөхийн холбоо хамтран
17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх
гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Сар шинийн барилдаанд 32 бөх барилдаж Увс
аймаг Бөхмөрөн сумын харьяат сумын заан Я.Алтанхуяг түрүүлж, Ховд сумын харьяат сумын харцага Бат-Орших үзүүрлэж,
сумын заан Батсуурь, сумын заан
Баярсайхан нар их шөвөгт шалгарлаа.