Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн суманд “Сарлаг” самнах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа

2019-02-26

Бөхмөрөн сумын ИТХ, ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж буй Ирвэстэй нутгийн ирээдүй төслөөс хамтран зохион байгуулсан “Малчдын зөвөлгөөн”-д оролцсон 280 гаруй малчдад Ногоон алт төслийн Дундын хоршооноос  “Сарлагын хөөврийг самнах,  зах зээлийн эргэлтэнд оруулах арга зүй, туршлага”  сэдэвт онол практик хосолсон  сургалтыг  зохион байгуулж гарын авлага, тараах материалиар хангалаа.

Сургалтаар олгосон онолын мэдлэгээ бататгах практикын дадлага ажлыг Хар алтат багийн төв Хадаан усанд зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтанд сарлаг малладаг малчдын төлөөлөл болох 25 малчин хамрагдсан бөгөөд "Ногоон алт" төслийн дундын хоршооноос сарлаг самнах зориулалт бүхий хашаа, сарлагын 50 ширхэг  сам, хөөвөр хийх зориулалтын шуудай зэрэг зүйлсийг гардуулан өглөө.

Энэхүү  хашаа нь 25-30 сарлагын багтаамжтай бөгөөд сарлагыг нэг нэгээр оруулж самнах тасалгаатай, өөр газар зөөвөрлөн ашиглах боложтой, эдэлгээ сайтай зэрэг нь иргэдийн хэрэгцээнд бүрэн нийцэж байна. Бөхмөрөн сум нь 2018 онд нийт  1565  сарлаг тоологдсон.  Энэхүү сарлаг маллаж  байгаа  малчид Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн дэмжлэгтэйгээр Дундын хоршооноос өгсөн сам, хашааг ашиглан сарлагаа самнаснаар жилд  дундчаар  1500 кг  хөөвөр самнаж   зах зээлд борлуулснаар  15 сая төгрөг  олох боломжтой боллоо.  Бөхмөрөн сумын малчдад сарлаг, тором самнах зориулалт бүхий хашаа, сам бэлэглэсэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл, Ногоон алт төслийн Дундын хоршооны хамт олонд нутгийн малчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%