Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн сумын манлай малчдын чуулга уулзалт боллоо.

2019-02-26

Бөхмөрөн сумын ИТХ, ЗДТГ болон Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл хамтран малчдын чуулга уулзалт, зөвөлгөөнийг  2019 оны 2 дугаар сарын 19 -ны өдөр амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтанд 3 багийн 280 малчин оролцсон ба тэдэнд өнөөгийн цаг үеийн байдал, малчдад тулгамдаж  буй асуудал, гарах арга замын талаар  хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна цайны завсарлага, үдийн хоол, урлагын тоглолт бүхий цогц арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг  сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан, ЗДТГ-ын дарга Б.Баяндүүрэн нар нээж  үг хэлж,  оролцогчдод аймаг, орон нутгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээ мэдээлэл хийж, малчдын санал хүсэлтийг  сонслоо.

Энэхүү чуулга уулзалтанд Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн баг оролцож малчдад өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, хоршоо, хадгаламж зээлийн хоршоолол байгуулах, хамтран ажиллах үйл ажиллагааны талаар цогц мэдээллийг өглөө.

Мөн “Ногоон алт” төслөөс  сарлаг болон тэмээний хөөвөр бэлтгэх арга ажиллагаа сэдэвт онол практикын сургалтыг зохион байгууллаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%