2018 оны 11-р сард болсон хүчтэй шороон шуурганы улмаас гэргүй болсон Гурван жигэртэй багийн малчин Ц.Цагаанцоож, гал түймрийн аюулд өртөж гэр нь шатсан Хар алтат багийн малчин Ш.Сүхбаатар нарт битүү шалтай, давхар давхрагатай 2 гэрийг 2019 оны 02-р сарын 19-ны өдөр гардуулан өглөө. сум орон нутгаас хүсэлт тавьсаны дагуу УИХ-ын гишүүн, Засгын газрын гишүүн сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжлэгээр дээрх өрхүүдэд гэр олгосноор 2 өрхийн 11 иргэн ая тухтай амьдрах нөхцөл нь сайжирч байна.
Сум орон нутгийн хүсэлтийг хүлээн авч 2 өрхийг орон гэртэй болгосон УИХ-ын гишүүн, Засгын газрын гишүүн сангийн сайд Ч.Хүрэлбаатар таньд талархал илэрхийлье.