Хүйтний
улирал нугаларч байгаатай холбогдуулан насанд хүрэгчид болон хүүхдийн тээврийн хэрэгслийн осол гэмтэл, цочмог хордлогод хүргэж
буй эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх , асран хамгаалагч ,
олон нийтийн оролцоо , салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор
нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөл сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран аян өрнүүлж ажиллаж байна.
Аяны
хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж батлуулж бусад төрийн бус
байгууллагууд үйлчилгээний газруудад мэдээллэх хуудас хүргүүлэх, аж ахуйн нэгж, албан байгууллагууд , айл өрх бүрт хариуцсан мэргэжилтэнгүүд гэрийн эргэлт хийж
гарын авлага тарааж ажиллаа. мөн аяны хугацаанд хөдөө багийн
малчдад түлэгдэлт , хөлдөлтөөс сэргийлэх анхны тусламжийг хэрхэн үзүүлдэг байх ,
цочмог хүйтэрсэн үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх , холын замд
гарсан үед техникийн бүрэн бүтэн байдал аюулгүй байдалд анхаарах талаар
зөвлөгөө мэдээлэл хийж 125 ширхэг гарын авлага тараасан. Сумын төвийн эрсдэлт
бүлгийн айл өрхүүдээр хороолол хариуцсан мэргэжилтэнгүүд явж угаарын хийн
хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын
хүрээнд шатаах зууханд хяналт хийж яндангийн сойлтуурын хаах нээх горим, угаар
гарсан үед авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч 149 ширхэг гарын авлага
тарааж мэдээллээр хангаж ажиллаа.