Сумын ИТХ-ын эмэгтэй
төлөөлөгчид санаачлан “Хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн манлайлал”
чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж 180 эмэгтэйчүүд хамрагдлаа. Чуулга уулзалтыг сумын ИТХ-ын дарга П.Баярсайхан,
Засаг дарга Т.Төртогтох нар нээж сумын ИТХ-ын эмэгтэй
төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны
дарга нар мэдээлэл хийлээ.
Сумын ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Болормаа, Г.Энхбаяр, ЗДТГ-ын хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан
мэргэжилтэн Г.Бүрэнжаргал нар
эмэгтэйчүүдийн эрх, гэр бүл хүүхдийн хүмүүжил, сумын эмэгтэйчүүдийн өмнө
тулгамдаж буй асуудал сэдвүүдээр илтгэл тавьлаа.
Чуулганд оролцсон бүсгүйчүүдийн дунд “Бөхмөрөн суманд ажиллаж, амьдарч буй
эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, санал
хүсэлтийг сонсож шаардлагатай асуултанд сумын дарга удирдлагууд хариулт өгч
цаашид дэмжин ажилхаа мэдэгдэж байлаа.
Энэхүү
чуулга уулзалтын үеэр аймаг болон сум орон нутгийн шагналаар дараах эмэгтэйчүүд шагнагдлаа
Аймгийн хүндэт тэмдэг - Ш.Мөндөө
Аймгийн Засаг даргын жуух бичиг –
Б.Энхтуяа
Аймгийн Засаг даргын баярын бичиг – С.Орших
Сумын ИТХ-ын хүндэт өргөмжлөл – Ц.Отхой,
У.Жаргалсүрэн
Эмэгтэйчүүдийн холбоо,
сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид санаачлан 9 алдартан эхийг шалгарууллаа.
1.
Өв тээгч ээж - Ц.Янжив
2.
Монголжингоо ээж - Н.Ариунгэрэл
3.
Авьяаслаг ээж - Д.Билгээ
4.
Дархан ээж - Б.Буяндэлгэр
5.
Энэрэлт ээж - Д.Ичинорлом
6.
Тамирчин ээж - И.Энэбиш
7.
Алтан гарт ээж - С.Цэцэг-Өлзий
8.
Шинийг санаачлагч ээж - М.Ганцэцэг
9.
Хөдөлмөрч ээж - Б.Оюунгэрэл нар шалгарлаа
Мөн
энэхүү чуулга уулзалтын үеэр эмэгтэйчүүдийн холбооны дарга удирдах бүрэлдэхүүнээ
шинэчлэн зохион байгууллаа. Холбооны
шинэ даргаар Батжаргалын Жаргалсайхан
сонгогдож тэргүүлэгч 10 гишүүнээ томилсон.
“ Хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн
манлайлал” чуулганы төгсгөлд эмэгтэйчүүд
цаашид ажил амьдралдаа мөрдлөг болгох уриалга дэвшүүлж баталлаа.