Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Малчдад туслах аянд сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон нэгдлээ.

2019-03-13

Увс аймгийн Бөхмөрөн сум“Малчин түмэндээ туслах аян” зарласан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага ард иргэд нэгдэн чинь сэтгэлийн хандив дэмжлэгээ үзүүлсээр байна.

Энэхүү сайн үйлсийн аянд сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон идэвхтэй оролцож гэр нь шатсан малчин Ш.Сүхбаатрын гэр бүлд 300000 төгрөг хандивласан бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй хөдөөгийн багийн малчдад   250 000 төгрөгийн эд материаллын дэмжлэг үзүүллээ.

Аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, төлийн нэмнээ, элгэвч, зэргийг малчин түмэндээ хүргэх ажлыг зохион байгуулсаар байна.

Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд тус болох сайн үйлсийн аянд нэгдсэн албан хаагчиддаа талархал илэрхийлэе. 

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 68
13 / 19%
11 / 16%
36 / 53%
8 / 12%