Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт хийж ажиллаа

2019-03-22

ИТХ-ын дарга П.Баярсайхан, Сумын Засаг дарга Т.Төртогтхох   Засаг даргын орлогч Б.Батбаяр, Хэсгийн төлөөлөгч Б.Лхагважав,  Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал Татварын байцаагч С. Сонинбаяр, Байгаль орчны байцаагч С.Болор, Хууль эрхзүй дотоод хэрэг хариуцсан мэргэжилтэн Г.Бүрэнжаргал, Статистик хариуцсан мэргэжилтэн Т.Өнөржаргал нарын  ажлын хэсэг Баян-өлгий аймгийн Өлгий сумын 7-р баг /Хотгорын уурхайн тосгон/ -т  Байгаль орчны багц хууль, татвар, хүнсний аюулгүй байдал, бусад хуулийн хэрэгжилт, хүрээлэн байгаа орчны эрүүл ахуй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт хийж, шаардлага тавьж ажиллаа.

Энэ хүрээнд хүнсний худалдаа эрхэлдэг бүх дэлгүүрээр орж архи согтууруулах ундааг зарж борлуулах эрхийн олголтын байдал болон хугацаа нь дуусан хүнсний бүтээгдэхүүн хурааж авч устгал хийсэнээс гадна гал тогоо бүхий газруудаар орж хяналт хийж илэрсэн зөрчлийг арилгаж эргэж мэдээллэх албан мэдэгдэл өглөө.

Бүх айл өрхүүдээр орж хог хаягдлын тухай хуулийг танилцуулж хашааныхаа гадна үнс ,хогоо асгаж байгаа айл өрхүүдийн  үнс, хогийг нь ачуулж   хашаан дотороо  үнс хогоо оруул гэсэн албан мэдэгдэл өгсөн .

Баян -өлгий  аймгийн Өлгий сумын 7-р багийн  БИНХ-ын дарга А. Бердхан, Багийн  Засаг дарга С. Мушилхан нарт  хог хаягдлыг тухай хуулийн 8-р зүйлийн 5,1 дэх  заалтыг  хэрэгжүүлж ажиллах хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%