Гамшгаас хамгаалах “Зарлан
мэдээллийн дохио дамжуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлыг 2019 оны 03-р
сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2019 оны 03-р сарын 20-ны өдрийн 1000
цагт “Сереенен” дохио ажиллуулан сумын онцгой комисс, удирдах бүрэлдэхүүн,
мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг /бүлэг тус бүрээр/ жагсааж урьдчилсан бэлэн
байдлыг шалгаж үүрэг тавьсан бөгөөд бэлэн байдал хангалтгүй байсан тул дахин 1300
цагт дохио ажиллуулан жагсааж жагсаалын дадлага сургуулийг 1410 цаг
хүртэл явууллаа.
2019 оны 03-р сарын 19-ны өдрийн
Засаг даргын А/27 дугаар захирамжаар мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн бүлэг тус
бүрт шинээр тодотгол хийж хавсралтаар баталж бүх хүнд танилцуулан гарын үсэн
зуруулж баталгаажуулалт хийсэн.
2019 оны 03-р сарын 21-ний өдрийн 15
цагт сереенен дохио дуугарган “Газар хөдлөлтийн үеийн гамшгаас хамгаалах” бэлэн
байдлыг шалгах нэгдсэн жагсаалыг зохион байгуулж онцгой комиссын даргад илтгэл,
рапорт өргөж мөн жагсаалтын дадлага сургалт, ранзны үзлэг явууллаа.
Дээрх арга хэмжээнд томилгоот 72
хүнээс 61 хүн жагсаж, ирц 84.7 хувьтай оролцлоо. Ирээгүй ихэнх хүмүүс семинар,
сургалт, ар гэрийн гачигдал, алс хол ажилтай зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүс
байсан.
Мөн өдрийн 1500 цагт
мэргэжлийн анги бүрэлдэхүүнд хамрагдахгүй байгаа албан байгууллага, аж ахуйн
нэгжийн хүмүүс болон дунд сургуулийн сурагчдыг хамруулан 260 орчим хүн газар
хөдлөлтийн гамшгийн үед нэгдсэн “Аюулгүйн цэгт” цугларах дадлага сургуулийг хамтруулан
хийлээ.
Сумын онцгой комиссоос гамшгын
аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын хэрэгжилт, гамшгийн үед
нүүлгэн шилжүүлэх журмын хэрэгжилт тус тус хангах “Газар хөдлөлтийн аюулаас
урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийн бэлэн байдлын дадлага сургуулийг
“хангалттай” гэж үнэлгээ өглөө.