Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилт эргэн төлөлтийн үр дүнд хяналт шалгалт хийх
зорилгоор 2019 оны 03-р сарын 13-ны өдөр сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл
хяналт шалгалт хийлээ.
Энэ ажлын хүрээнд нийт 15 гаруй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдийн үйл ажиллагаатай газар
дээр нь очиж танилцаж, сум хөгжүүлэх сангийн зээлийн төслийн хэрэгжилт, явц үйл
ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж өгч ажиллаа. Мөн төлөвлөгөөнд
тусгагдсан ажлын байр гарсан эсэх, тоног төхөөрөмжөө авсан байгаа талаар хяналт
хийв.
Хяналт шалгалтаар зээл төлөлт хувиарийн дагуу
төлөгдөөгүй 6 иргэнд зээлээ хугацаандаа төлөх албан шаардлага тавьж, зээлийн
хугацаа дууссан боловч зээлээ төлөөгүй 4 иргэнийг шүүхэд өгөх шаардлага
мэргэжилтэнд өглөө. Мөн 2018 онд зээл аваад үйл ажиллагаа жигдрээгүй 2 иргэнд
шаардлага тавьж 1 сарын дараа дахин ирж үйл ажиллагаатай танилцах хугацаа өгч
ажиллав.