Малчид хаваржаанаасаа нүүсэн нүүдлийн байдалтай байгаа ба
Гурван жигэртэй багийн айл өрхүүд хойд
урьд Хүрэм, Шар зуухаар мөн хар алтат
багийн айл өрх Хэц, Шаварт ,Баадай,
Байрам зэрэг зуслангийн газраар нутаглаж
байна. Уулаараа цастай, хүйтэвтэр ялангуяа Хар алтат багийн нутаг өвсгүй
зудтай байгаа учраас зуслан нүүсэн нүүдлийн байдалтай байна. 3 сарын 20-ны
байдлаар:
төллөсөн хээлтэгч таван төрлөөр: бойжсон төл:
Ингэ-8 Ботго-7
Гүү-20 Унага-20
Үнээ-78
Тугал-71
Хонь-15550 Хурга-15188
Ямаа-15600 Ишиг-15037
Гарсан төлийн 97% бойжсон ба бод малын 2%, бог малын 53%-тай байна.
Малын хээл хаялт 2958 толгой мал-нийт ямааны 10%, том
малын зүй бус хорогдол 771-0,5% байна. Сумын нөөцөнд 15 тн улаан хэвэг, 4тн
хорголжин хэвэг ирсэн бөгөөд малчдад
тараагаад дуусаж байна.