Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч амьдрах орчныг сайжруулж байна

2019-04-03

ИТХ-аас баталсан ангийн менежментийн төлөвлөгөөний хүрээнд 2019 оны 03-р сарын 18-28-ны хооронд Гулзат ОНТХГазрын  аргаль, хар сүүлтэд биотехникийн арга хэмжээ авч амьтны амьдрах орчныг сайжрууллаа. Нийтдээ  6 тонн чулуун давсыг урьд жилүүдэд тавьж байсан 8 цэгт тавилаа. Байгаль хамгаалах нөхөрлөлүүд өөрсдийн унаагаар ачиж бутлах арга хэмжээ авч идэвхитэй сайн оролцлоо. БОТХТ –н гишүүд дагалдан явж хяналт хийж ажилласан./  Гулзатын санаачлага ТББ  5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн/. 3-р сарын 16 нд Гулзат ОНХГ-ын 8 нөхөрлөлийн ахлагч, идэвхитэн байгаль хамгаалагч нартай сумын Засаг дарга, БОТХТ хамтран цаашид яаж ажиллах, жилийн ажлын төлөвлөгөө гаргаж Засаг даргаар батлуулан ажиллах, бичиг баримтаа сайжруулж, БОТХТ, сумын удирдлагуудтай нягт холбоотой хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн ажил боллоо. Хэлэлцүүлгийн үеэр хаврын дулаан, хуурайшил ихтэй байгааг анхааруулан нөхөрлөлүүд хариуцан хамгаалсан газартай эзэн болж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах, байнгын жижүүр гаргах талаар зөвлөгөө өгч 73 ширхэг гарын авлага тарааж / гишүүддээ өгөх/ ажилласан. Байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд идэвхитэн байгаль хамгаалагч нарын мэдээлэл, өөрийн судалгаа мониторингийн үеэр харсан амьтны хорогдол аргаль 9, хар сүүлт 7, гахай 1-н хорогдолтой байна.   

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%