Хөдөөний загвар хоршоо байгуулж ажиллах хэлэлцүүлэг боллоо.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй төсөл” хэрэгжиж байгаа сумдад Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоолол, хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулж ажиллах санаачлагыг өрнүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд сумын малчин болон мал бүхий иргэдийн дунд хөгжлийн загвар хоршоог хэрхэн үүсгэн байгуулах, цаашид ямар зохион байгуулалтанд орж ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Гурван жигэртэй, Хар алтат, Байшинт багийн малчид болон мал бүхий иргэд оролцож санал бодлоо солилцлоо.