Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хил хамгаалах туслах хүчний зөвлөл хуралдлаа

2019-04-19

Бөхмөрөн сумын хил хамгаалах туслах хүчний зөвлөл аймгийн  дугаар цэргийн ангийн удирдлагын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж 2018 онд хамтран зохион байгуулсан болон хийгдсэн хөрөнгө оруулалтын тайланг танилцуулж 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа.
2018 онд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлөөс дараах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, зохицуулалтын ажил үйлчилгээг хэрэгжүүлсэн байна.

Хилийн заставд 1 сая 870  мянган төгрөгний үнэ бүхий мустанг 150 маркын   1 ширхэг  мотоцикль албан хэрэгцээнд зориулж авч  өгсөн.

Заставын ажилчдын хэрэгцээнд 40 тонн нүүрсийг уул уурхайтай хамтран ажиллах гэрээнд тусган үнэгүй олгосон.

Хил орчмын малчдын 380 адуу, 160 үхрийг  фото зурагжуулж зүсний нэгдсэн бүртгэлийн санг хилийн заставтай хамтран бүрдүүлсэн.

Unitel-ийн сүлжээний 150 сая төгрөгийн төсөвт өртөгтэй станцыг хилийн заставын дэргэд байршуулан холбоо мэдээллээр саадгүй харьцах боломжтой болголоо.

Бөхмөрөн сумын ЭМТ нь хилийн заставд 15 удаа эргэлтээр болон дуудлагаар эрүүл мэндийн туслаж үйлчигээг үзүүлсэн

Улсын хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ малчдын бүлэг, нөхөрлөл”-ийг байгуулан ажиллах журам, ажлын хувиарыг батлан хэрэгжүүлж ажилласан. Мөн хилийн застав ХХТХ-ний гишүүд, хилийн зурваст нутаглаж буй иргэд нийт 34 өрхийг хамруулан гурвалсан гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг ханган ажилласан

Хилийн заставын Улаан толгойн харуулын байранд           4 ор, ширээ сандал өгч тохижуулсан

Хил зөрчиж хулгайд алдагдсан 5 өрхийн 78 үхэр 4 морийг хилийн алба, заставтай, хамтарсан эрлийг 7 удаа зохион байгуулаж дээрхи иргэдийн 53 үхэр 4 адууг холбогдох эзэдүүдэд нь хүлээлгэн өгсөн. Дээрхи эрлийн үйл ажиллагаанд 816000 төгрөгний бензин шатахуун, бусад зардалд  зарцуулсан 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%