Бөхмөрөн сумын ЕБСургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн дунд шинэ пургон автомашинтай боллоо.
Бөхмөрөн суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа Хотгор ХХК-тай 2019 оны хамтран ажиллах гэрээний хүрээнд боловсролын байгууллагуудын дунд шинэ пургон авто машин авч хүлээлгэн өглөө. Ингэснээр сурагчид болон багш ажилчид төрөл бүрийн тэмцээн уралдаанд цаг алдахгүй оролцох, иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах нөхцөл боломж бүрдэж байна.