Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БӨХМӨРӨН СУМАНД МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ “ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

2019-04-24

БӨХМӨРӨН СУМЫН ХАР АЛТАТ БАГТ 96 САЯ 933 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ “ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Бөхмөрөн сумын удирдлага, ХАА-н тасгийн мэргэжилтэн, Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн баг хамтарсан 2019 оны 04-р сарын 22 ны өдөр “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулах техник эдийн засгийн үндэслэл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. 
Энэхүү сургалтанд Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зөвлөх, зөвлөх мал зүйч Арилдий, аймгийн орон нутгийн төслийн зохицуулагч Тогтохбаяр, аймгийн ХХААГазрын МАА-н хэлтэсийн мэргэжилтэн Жамбалрагчаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүрэлцэн ирж сургалт мэдээлэл хийлээ. 
Сургалтанд сумын ИХТ-ын дарга П.Баярсайхан, Засаг дарга Т.Төртогтох, Засаг даргын орлогч Н.Батбаяр, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээ байгуулсан нэгжийн эзэн, малын эмч мэргэжилтэн нар оролцов.
Энэхүү төслийн үр дүнд Бөхмөрөн суманд “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж” байгуулагдаж, Хар алтат багт 96 сая 933 мянган төгрөгийн өртөг бүхий малын чанар сайжруулах “Цөм сүрэг бүрдүүлэх” төсөл хэрэгжихээр батлагдлаа. 
Мөн 2019 онд нэн шаардлагатай мал үржлийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн захиалга явууллаа. Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний үйл ажиллагаа явуулах анхны бие даасан нэгжийг байгуулж цөм сүрэг бүрдүүлэх малын чанар сайжруулах, малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%