Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймагт атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байна

2019-04-30

Увс аймагт атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд аймгийн газар тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХОХБХ-ийн дарга Б. Бат-Ерөөлт, ХХААЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Оюунсувд, Монголын Тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан болон аймаг, сумын удирдлагууд, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага тариаланчдын төлөөллүүд оролцлоо.

Зөвөлгөөнөөр 2019 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, төрөөс үзүүлэх дэмжлэг, Газар тариалангын салбарын өнөөгийн байдал, 2019 оны зорилт, тариалалтанд мөрдөгдөх агро горим, зөвлөмж, цаг агаарын төлөв, үрийн чанар, ургамал хамгаалал, хүнсний ногооний аж ахуйн тариалалт, үр үржүүлгийн өнөөгийн байдал, органик бордоо хийх боломжууд, шатхуун тос, банк санхүүгийн талаар мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд хүргэж хэлэлцүүлэн зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг сонсож газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого арга зүйн зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна.

Бөхмөрөн сумынхаа нийт газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүддээ атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэж тариалалт сайн байж арвин ургац авахын ерөөл өргье.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 12
3 / 25%
0 / 0%
2 / 17%
2 / 17%
5 / 42%