Нүцгэн голын овоог тахин тайллаа
Бөхмөрөн сумын Байшинт багийн нутаг дэвсгэрт байрлах Ачит нуурын хөвөө Нүцгэн голын овоог тахин тайллаа. Энэхүү ёслолын арга хэмжээг хуучнаар Бөхмөрөн сумын 5-р багийн иргэд болох Ш.Бурмаагийн үр хүүхдүүд, ач зээ нар санаачлан нутгийн иргэдтэй хатран зохион байгууллаа. Нутаг усныхаа сайн сайханы төлөө уул овоогоо тахин тайлах санаачлага гарган хэрэгжүүлж байгаа иргэддээ талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.