Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Амьдрал бэлэглэе

2014-12-01

Амьдрал бэлэглэе  сайн үйлсийн аянд                                нэгдэхийг уриалж байна.

 

Увс аймгийнхаа  нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, албан байгууллагууд, төгсөгчид болон оюутан залуучууддаа уриалах нь:

    Ээжийнхээ өврөөс гарч амжаагүй энхрий үрсэд нь

     Ижийтэйгээ амьдрахад нь дэм хайрла                                                                                    Эрдэмт бяцхан шавь нартаа

              Эрдэм заахад нь сэтгэл хайрла

              Эгэл жирийн аавын хөвгүүнд

              Гэргийтэйгээ амьдрахад нь урам хайрлая хүмүүсээ.

Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуульд Газар зүй, Эрүүл

мэндийн багшаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа Бямбаа овогтой Одбаяр нь гурваас долоон насны 3-н хүүтэй.Мөн түүний нөхөр Дорждэрэм овогтой Мөнхбаяр нь манай сургуульд Хөгжим бүжгийн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа боловсролын төлөө зүтгэж яваа нэгэн гэр бүл юмаа.

Манай багш Б. Одбаярын эрүүл мэндийн байдал 2013 оноос муудаж элэгний хатуурал, ээнэгшилийн алдагдлын үе оношоор оношлогдсон.

Б. Одбаяр багш маань элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсноор бидэнтэйгээ хамт мөр зэрэгцэн ажиллах бүрэн боломжтой  болно.

 

Йимээс БНСУ-д 100 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд нэн яаралтай орох болсон тул та бүхэн гурван балчир хүүгийн ирээдүйг бодож сэтгэлийн дэм, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Увсынхаа нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүд, албан байгуулагуудад уриалж байна.

 

Та бүхний сэтгэлийн өглөг арвин цагаан байх болтугай.

Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуулийн хамт олон

Хандивын данс:Хаан банк: 5802017100

                                    Төрийн банк:162000293282

Холбоо барих утас:94445141, 91445141

 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%