“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ” СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН IV ШАТНЫ ТӨСЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
БСШУС-н яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлдэг Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн I-III шатанд манай сургуулийн хувьд бага ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчид монгол зан үйл, амьдрах ухаанд сургах үйл ажиллагаанд нийт 14 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, амжилттай хэрэгжүүлсэн.
2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжих IV шатны төсөлд Хөгжсөн багш хөгжлийн түлхүүр нэртэй багш сурагчдын хөгжлийг дэмжсэн 13 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл хэрэгжихээр болсонд талархалтай байна. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх багш сурагчиддаа талархал илэрхийлье.