Сумын ИТХ-аас баталсан "Ногоон сум " дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ногоон байгууламж, төгөл бий болгох, өмнө нь тарьж ургуулсан ногоон байгууламжийг арчиж тордсон хүмүүсийн нэрэмжит болгох, хүүхэд залуучуудад байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, тарьж дэлгэрүүлэх санаачлага гаргаж сумын ахмадууд нэгдэж хийгдийн хашаанд тод тарьлаа. Сайн санаачлага өрнүүлж ногоон сум болон хөгжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан ахмадууддаа талархал илэрхийлье.
Хаврын мод тарилтаар Бөхмөрөн суманд нийт 350 ш мод тарьсан ба үүнээс ахмадууд 60 ш, ЗДТГ-ын ажилчид - 40 ш, Сургуулийн багш сурагчид - 100 ш, сумын цэцэрлэгт хүрээлэнд - 100 ш, ААНэгж, айл өрхүүд 50 ш мод тарьсан байна.