БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.
Юнител компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ.
Сумын төв буюу Байшинт багт юнителийн 4G, 2G -н тоног төхөөрөмж,
Гурван жигэртэй багт 2G дахин дамжуулах төхөөрөмж,
Хар-Алтат багт 4G, 2G дахин дамжуулах төхөөрөмж тус тус суурилууллаа.
Ингэснээр тус сумын хэмжээнд Юнителийн үүрэн холбоогоор аль ч багийн малчид, иргэдтэй саадгүй холбоо барих боломж бүрдэж байна.