БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА
Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг Даргын Тамгын газрын байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгөөр “Мана Оюу Увс” ХХК барьж ашиглалтад оруулсныг 07-р сарын 06-ны өдөр улсын комисс хүлээж авлаа.
Тус барилга нь ногоон байгууламж, хашаа, цэцгийн мандал, усан оргилуур, 4 машины граж, саравч зэрэг гадна тохижилтоороо баруун бүсдээ жишиг болохуйц барилга болсон байна.