Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Бөхмөрөн сумын иргэдтэй уулзалт хийлээ.

2019-07-29

Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Хар алтат, Байшинт /Сумын төв/ багийн малчид, хөдөлмөрчидтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч санал бодлоо хуваалцлаа. Энэ жил тус сум шинэ Орон нутгийн удирдлагын ордонтой болж иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх орчин сайжирсанд ам сайтай байна. Хил дамнасан малын хулгай тулгамдсан асуудал хэвээр байна. Засгийн газраас өргөн барьж байгаа эрүүгийн хуулийн өөрчлөлтөд малчдынхаа саналыг тусгаж ажиллана. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ дордуулсан заалтуудаа засаж, гишүүдийн тоог нэмэхгүйгээр батлах ёстой гэдгийг иргэд санал нэгтэйгээр дэмжиж байна.
Дараагийн уулзалтаа  Гурван Жигэртэй багийн нутаг Банзарт хийлээ. Малчид бороо хуртай, хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байна гэсээр угтлаа. Үнэхээр ч хөх ногооны униар татна гэдэг шиг л Бөхмөрөнд сайхан зун болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэддээ танилцуулсны дараагаар эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай тайлбарлав. Ер нь хөдөөний ард иргэд төвөөс алслагдсан гэлтгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон талын мэдээлэлтэй байгаа юм байна. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн жилийг уртасгах нь төсвийн зарлагыг ихэсгэх, хүнд суртлыг гааруулах өөрчлөлт болно гэх саналтай хүмүүс ч байна. Мөн малчдыг эрт тэтгэвэрт гаргах хуулийн хэрэгжилт амьдрал дээр нэлээд төвөг чирэгдэлтэй , зарим сумдад архивын материал хангалтгүй улмаас малчид тэтгэвэрт гарах эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ. Үүнд уян хатан зохицуулалт хийх шаардлагатайг сануулж байлаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%