АЧИТ НУУР БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН АНГИЛЛААР УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛТАНД ОРЛОО.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.
Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, улсын тугай хамгаалтанд авлаа.