Аймгийн ИТХ-ын
2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-аас дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж
2019 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар хэлэлцэж, шинээр
батлагдсан хууль,тогтоол шийдвэрүүдийн талаар танилцуулга хийж, НӨУБ-ын үйл
ажиллагааны ололт амжилт, тулгамдсан
асуудлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж чиглэл гаргаж
хэрэгжүүлэх зорилготой нэгдсэн зөвлөгөөн Бөхмөрөн суманд зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнийг 2019.09.24 - 25-ны өдрүүдэд зохион байгуулсан ба сумдын тэргүүн туршлагуудыг сонсож чөлөөт ярилцлага өрнүүлсэнээс гадна Улсын Тэргүүний сумын Тэргүүн туршлага болон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.