Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-11-11

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Соёл, урлагийг 2016-2021 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулж буй Улсын тэргүүний Бөхмөрөн сумын "Сум сурталчлах-соёлын өдөр" арга хэмжээ Улаангом хотноо зохион байгуулагдаж байна.

Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ Улсдаа манлайлж Улсын тэргүүний сумаар шалгарсан Бөхмөрөн сумын сурталчлах арга хэмжээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн дарга С. Амраа болон сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Тус өдөрлөг нутгийн түүх соёл, ахуй амьдралыг онцолсон үзэсгэлэн худалдаа, ардын авьяастнуудын хүндэтгэлийн концерт зэрэг урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжлэн явагдаж байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%