Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БӨХМӨРӨН СУМ 2-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2019-11-11

БАРУУН БҮСИЙН СУМДЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН “ТУРШЛАГА СУДЛАХ ЗӨВЛӨЛДӨХ” УУЛЗАЛТ ӨМНӨГОВЬ СУМАНД БОЛЛОО.
Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газраас энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Туршлага судлах зөвлөлдөх уулзалтаар сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төвийнхөн өөрсдийн сайн туршлагаа бусад сумынхантайгаа хуваалцах, арга зүйн зөвлөгөөгөөр нэгнийгээ хангаж хамтран сайн туршлагаа хэрэгжүүлэхэд гол зорилго оршино. Зөвлөлдөх уулзалтад 11 сумдын эрүүл мэндийн төв, соёлын төв, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, байрны багш, ахлах сувилагч зэрэг 110 гаруй төлөөлөгчид оролцлоо. Туршлага судлах зөвлөлдөх уулзалтын онцлог нь өөрсдийн сайн туршлагаа бусадтайгаа хуваалцах нэмж сайжруулах, харилцан санаа бодлоо солилцох арга зүйн чадамжаа дээшлүүлэх зэрэг байв. Зөвлөлдөх уулзалтад Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, ЗДТГ-ын НБХ-ийн Дарга С.Амраа, БСУГ-ын дарга С.Дашням ЭМГ-ын Хэлтсийн дарга О.Одбаяр нар оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Өмнөговь сумын үйлдвэрлэгч иргэдийн үзэсгэлэн худалдаа явагдлаа.
Баруун бүсийн “Нийгмийн салбарын манлайлагч сум”-аар
Өмнөговь сум 1-р байр
Бөхмөрөн сум 2-р байр
Сагил сум 3-р байр
Наранбулаг сум 4-р байр
Түргэн сум 5-р байр эзэллээ.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%