Бөхмөрөн сумын ЕБС-ийн эко клубын сурагчид сумындаа "Хамтдаа хандлагаа өөрчилье "уриалга өонүүлэн ажиллаж байна. Тус аяны хүрээнд сургуулийн багш ажилчдадаа ховор ан амьтан, шувуу, ургамлын талаар мэдээлэл сургалт хийж , Эко клубын сурагчид багт хуваагдан ард иргэд, гэр хороолол, аж ахуй нэгж байгууллагуудаар явж ховор ан амьтны талаар мэдээлэл боршуур өгч нийт 500 гаруй хүмүүсийн гарын үсэг цуглуулж маш идэвхтэй ажиллаж байна.
Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах уриалга гарган ажиллаж байгаа Эко клубын сурагчид, удирдагч багш нартаа сурлага хөдөлмөрийн өндөр их амжилт хүсье.
Хамтдаа хандлагаа өөрчилцгөөе хүмүүсээ!!!