Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

малчин өрхийн хүүхдэд бага боловсрол олгох бодлогын хэрэгжилтэнд жендерийн арга зүйгээр дэмжих сайн туршлагаар шалгарлаа.

2020-01-14

Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр нь малчин өрхийн хүүхдэд бага боловсрол олгох бодлогын хэрэгжилтэнд жендерийн арга зүйгээр дэмжих сайн туршлагаар шалгарлаа. Тус сумын ЕБСургуулийн 1-6- р ангид 233 хүүхэд бага ангид суралцаж байгаа ба тэдний 54 хүүхэд дотуур байранд амьдарч байна. Малчдын 6 настай хүүхдүүдийг сургуульд дасгах бие дааж амьдарч, суралцахад сургах, гэр орноо санахаас сэргийлж эцэг эхчүүдийн хамтарч ажиллах уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор ашиглагдахгүй байсан байр, тасалгааг орон нутгийн нөөц боломжоор тохижуулан ашиглалтанд орууллаа. Энэхүү санаачлагыг өрнүүлж ажилласан С.Батцэнгэл захиралтай сургуулийн хамт олонд нутгийн өөрөө удирдах байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%