Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2019 ОНЫ АЖЛААРАА БӨХМӨРӨН СУМЫН ЕБС, СОЁЛЫН ТӨВ АЙМАГТАА МАНЛАЙЛЛАА

2020-01-22

2019 ОНЫ АЖЛААРАА МАНЛАЙЛСАН ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ТӨВИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Аймгийн ЗДТГ аймгийн БСУГ хамтран боловсрол соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалтыг зохион байгуулан 2019 оны боловсролын салбарын алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж 2020 оны ажлын зорилго зорилтоо тодорхойллоо. Боловсрол соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалтын төгсгөлд 2019 оны ажил үйл ажиллагаараа манлайлсан сургууль, цэцэрлэг соёлын төвүүдийг шагнаж урамшууллаа. Өмнө нь нэг шалгуур үзүүлэлтийг үндэслэн шалгаруулдаг байсан бол энэ жил цэцэрлэгүүдийг 5 номинацаар, соёлын төвийг 4 номинацаар, сургуулиудийг 6 номинцаар тус тус шалгаруулж шагнаж урамшуулсан юм.  Хүүхдэд ээлтэй дотуур байраар Бөхмөрөн сумын ЕБ-ын сургуулийн дотуур байр шалгарлаа.  2019 оны үйл ажиллагаараа манлайлсан сургууль цэцэрлэг соёлын төвийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Аймгийн НБХ-ийн дарга С.Амраа аймгийн БСУГ-ын дарга С.Дашням нар гардуулан баяр хүргэж амжилт хүслээ.

Сургалтаар 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж , дүгнэж дараах номинацаар шалгарууллаа.
4. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэгч цэцэрлэгт
Зүүнхангай сумын цэцэрлэг, Бөхмөрөн сумын цэцэрлэг, Баруунтуруун сумын цэцэрлэг нэр дэвшиж, Зүүнхангай сумын цэцэрлэг
Соёл
3. Удмын сан- угийн бичгийг түгээн дэлгэрүүлэгч соёлын төвд
Бөхмөрөн сумын соёлын төв, Малчин сумын соёлын төв, Завхан сумын соёлын төв нэр дэвшиж, Бөхмөрөн сумын соёлын төв тус тус шалгарлаа.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%