Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АЖЛЫН ХЭСЭГ” орон нутагт ажиллаа.

2020-01-27

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Усны сав газар, Ойн газар, Байгаль орчин, хяналт үнэлгээний хэлтэс, Кадастрын хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, орон нутгаас Аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны ажилтнуудаас бүрдсэн “АЖЛЫН ХЭСЭГ” орон нутагт 2020 оны 01 дүгээр сарын 19-28-ны өдөр хүртэл ажиллаа.
Ажлын хэсэг Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Малчин, Хяргас, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Тариалан, Давст, Сагил, Бөхмөрөн, Түргэн зэрэг 14 сумын удирдлагууд, БОХУБ, байгаль хамгаалагч, газрын даамал, цаг уурын ажилтан, багийн засаг дарга, иргэдтэй уулзалт хийж байгаль орчны төрийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, байгаль орчны төрийн бодлогын хэрэгжилтийг газар дээр нь үзэж, харилцан мэдээлэл солилцож ажиллаа.
Мөн Тариалан, Давс сумын бичил уурхайчидтай газар дээр нь уулзалт хийж, төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн бичгийн даргын баталсан удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн энэ удаагийн томилолт байгаль орчны асуудлыг цогцоор нь харсан ажил боллоо.

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%