Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Энэ сарын 22-ны өдөр шатар сонирхогчдын 2021 оны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.

2021-11-12

ШАТАР СОНИРХОГЧДЫН 2021 ОНЫ СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Тэмцээний зорилго: Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах, шатар сонирхогчдын 2021 оны сумын аварга шалгаруулах, аймгийн аварга шалгаруулах 2021 оны хагас шигшээ тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулахад оршино.   

Тэмцээн нь 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн 09:00 цагт сумын Нутгийн удирлагын ордны 2 давхрын хурлын зааланд болох юм.   

Тэмцээний журам: Дэлхийн шатрын холбооны дүрмээр явагдах бөгөөд зөвхөн насанд хүрэгчид оролцох боломжтой юм. /Оролцогчдын тооноос хамааран 10 хүртэл тамирчин оролцвол тойргоор түүнээс дээш бол Швейцарь системээр 7 өрөг тоглоно/

Бүртгүүлэхийг хүссэн иргэд 2021 оны 11-р сарын 15-21-ний өдрүүдэд 99018395 дугаарын утсанд холбогдоно бүртгүүлэх, мөн өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.

Шагнал нь тэргүүн байр эзэлсэн эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчинд УИХ-ын даргын гарын үсэгтэй “ТАЛАРХАЛ” буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.

                                         СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%