Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ-2" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2021-11-18

Монгол улсын хэмжээнд зарлагдаж байгаа "ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ-2" аян Бөхмөрөн сумын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн төв зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Г.Майцэцэг ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газрын албан хаагчдад тамхины хор хөнөөл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, тамхинаас хэрхэн гарах талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр байгууллагын 5 албан хаагч, ажилтан тамхинаас гарсан талаар ЗДТГ-ын дарга Н.Баттулга дурдаж бусад тамхи татдаг албан хаагчдыг тамхинаас гарахыг уриалж, үлгэр жишээ байгууллагыг бий болгоход хамтдаа нэгдэхийг хүслээ. 
Мөн тамхигүй ажлын байрыг бий болгох амлалтад ЗДТГ-ын дарга Н.Баттулга гарын үсэг зурсан бол тамхидалтгүй сум болох зорилтыг дэвшүүлж, тамхидалтын эсрэг манлайлагч нь болж ажиллах амлалтад ИТХ-ын дарга Л.Гантөмөр, Засаг дарга Б.Сүхтулга нар гарын үсэг зурж, амлалт өглөө. 
Уг арга хэмжээг үргэлжлүүлэн бусад байгууллагаар зохион байгуулана. 
 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 11
3 / 27%
0 / 0%
2 / 18%
2 / 18%
4 / 36%