Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Түүхийн ухааны доктор, МУБИС-ийн дэд профессор На.Сүхбаатар Бөхмөрөн суманд ажиллаа.

2022-03-02

"ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САН" төслийн зөвлөх Түүхийн ухааны доктор, МУБИС-ийн дэд профессор На.Сүхбаатар Бөхмөрөн сумын удирдлагууд болон Засаг даргын тамгын газрын Байгаль орчны тасгийн албан хаагчид бусад холбогдох төрийн албан хаагчидтай Тод Монгол бичгээрх газар усны сан тахилгын судрууд бүтээх тухай уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. 

Уг уулзалтад сумын ахмад настан П.Даваа, Д.Намид нар урилгаар оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. 

Төслийн хүрээнд байгаль эх дэлхийгээ аргадах, байгаль эх дэлхийнхээ хайр хишгийг хүртэх зорилгоор энэ судруудыг Тод Монгол бичгээр бүтээж, байрлуулах ажлыг зохион байгуулж судалгааны ажилдаа орсон талаар ярьж сум орон нутгийн хувьд маш чухал ач холбогдол бүхий ажил болж байгааг дурдаж орон нутгийн зүгээс хамтран ажиллахыг хүслээ. 

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 75
14 / 19%
12 / 16%
41 / 55%
8 / 11%