Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хилийн цэргийн 0245-р анги, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаа.

2022-09-22

Хилийн цэргийн 0245-р анги, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаа. 

Уг ажлын хэсэг нь 2022 оны байдлаар хилийн зөрчлийн талаарх мэдээлэл танилцуулсан бөгөөд мөн 2023 онд хилийн бүсийн сумдад хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар санал авч, сумын Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн гишүүдэд сургалт мэдээлэл өгч ажиллаа.

Хилийн цэргийн 0245-р анги нь 2022 оноос эхлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хилийн зөрчил болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид сумын ГХУСАЗ-тэй хамтран ажиллах талаар дурдаж 2023 онд хийгдэх ажлын саналыг ирүүлэхээр ярилцлаа. Мөн сумын Цагаан түнгийн Хилийн цэргийн ангид өдрийн 15 км, шөнө 7км зайд харах хүчин чадал бүхий нисэх камер /дрон/-ийг өглөө. 

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 67
13 / 19%
10 / 15%
36 / 54%
8 / 12%