Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга У.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаа.

2023-10-23

Аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга У.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаа. Ажлын хэсэг нь 2 өдөр ажилласан бөгөөд сумын төрийн албан хаагчид болон иргэдэд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааг зохион байгууллаа. Мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хар Алтат багийн Хотгорын уурхайд ажиллаа. Ажиллах хугацаанд нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг арилгах талаар тухайн тээврийн хэрэгслийн жолоочид анхааруулж, зарим даац хэтрүүлсэн болон бусад томоохон зөрчилтэй тээврийн хэрэгсэлд торгуулийн арга хэмжээ авч ажилласан. 

Мөн сумын салбар зөвлөлөөс Хотгорын уурхайд ажиллаж байгаа дэлгүүрүүдээр хяналт зохион байгуулж, холбогдох мэдээ, мэдээллийн өгч ажилласан.  

Бөхмөрөн сумын 100 жилийн ойг тохиолдуулан сум орон нутагт хийгдэх ажлын санал авах

санал өгсөн: 75
14 / 19%
12 / 16%
41 / 55%
8 / 11%