СУМЫН ЗАСАГ ДАРГА ГУРВАНЖИГЭРТЭЙ, ХАР-АЛТАТ, БАЙШИНТ БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2025 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
Хамтран ажиллах гэрээнд иргэдийн оролцоо төрийн үйлчилгээний чиглэлээр 4, цэрэг, батлан хамгаалах, онцгой байдлын чиглэлээр 3, багийн эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр 3, боловсрол, соёл, үндэсний өв уламжлалын чиглэлээр 6, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ чиглэлээр 4, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6, ХАА, МАА, хоршоог дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 6, байгаль орчин газрын харилцааны чиглэлээр 4, статистик мэдээ мэдээлийг гаргах, улсын бүртгэлийн чиглэлээр 4, санхүү төсвийн орлого, бодлогын хэрэгжилтийг хангахад чиглэсэн хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр 4 заалтууд тус тус оруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.