"БҮТЭЭМЖИД СУУРИЛСАН ТӨРИЙН АЛБА" СЭДЭВТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын эрүүл мэндийн асуудал, төрийн албан хаагчдын гаргаж буй зөрчил, гэмт хэргийн асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажиллах зарчим сэдвээр чууллаа.
Уулзалтад нийт 147 албан хаагч хүрэлцэн ирсэн бөгөөд илтгэл мэдээлэл, хэлэлцүүлэг өрнүүлж санаа, шийдлээ ярилцлаа. Энэ үеэр төрийн албан хаагчдын ёс зүй, манлайлал, авлигал ашиг сонирхлын зөрчил, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, цалин хөлсний хэмжээ, ажиллах орчин нөхцөл, зэрэг сэдвээр үзэл бодлоо хуваалцаж, төрийн алба хаагч бүр 3-аас доошгүй мод тарих, нийгэмд биеэ зөв авч явах, бусаддаа үлгэр дууриалал болж манлайллыг бий болгож ажиллах зэрэг олон олон уриалга дэвшүүлэн гаргаж зөвлөлдөн чууллаа.