ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Бөхмөрөн сумын Засаг даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай, Хог хаягдлын тухай хуулиуд, Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага МNS 5021-1:2019, Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага 4946:2019 стандарт болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг Ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэг, хүнсний худалдаа эрхэлж буй 9 аж ахуйн нэгж, 1 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар хоол үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, өдөр тутамд хийгдэж буй хоолноос дээж авч сар өдөр тэмдэглээгүй, бүтээгдэхүүнийг стандартын шаардлагын дагуу хадгалаагүй, агуулахгүй, ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүнд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналт хариуцсан ажилтангүй, ажлын зориулалтын хувцас өмсөж хэвшээгүй, хүчинтэй хугацаа дууссан, шошгоны мэдээлэл шаардлага хангаагүй бүтээгээгдэхүүн худалдаалсан зөрчил илэрсэн байна.
Зөрчлийг арилгуулахаар дээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тус бүрд 5-9 заалт бүхий мэдэгдэл хүргүүлж, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, шошгын мэдээлэл шаардлага хангахгүй 15 нэр төрлийн 1,505,900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, цэлцэгнүүр, резин, иштэй чихэр, нүдэн чихэр, ундаа, печенийг устгасан байна.