Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД" БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМАНД ЯВАГДАЖ БАЙНА.

2025-05-12

"ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД" БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМАНД ЯВАГДАЖ БАЙНА.

Бөхмөрөн, Ховд, Түргэн, Сагил, Давст сумдын 400 гаруй эмэгтэйчүүдийн "ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД” БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ" Бөхмөрөн суманд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
1. “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн тухай” НДГ-ын дарга А.Оюунтүлхүүр
2. “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, оролцоо” Цагдаагийн газрын ахмад Н.Уранчимэг
3. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” Бөхмөрөн сумын 3-р багийн иргэн, оёдлын үйлчилгээ эрхлэгч Г.Түвшинжаргал
4. “Малчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг даван туулах нь” Түргэн сумын ЭЗД Ч.Туяа
5. “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” Сагил сумын ЭМТ эмч Г.Алтай
6. “Хүүхдийн хүмүүжил төлөвшил, хандлагад эергээр нөлөөлөх нь” Ховд сумын багш Б.Ариунжаргал нар мэдээлэл хийж, хэлэлцүүлгийг удирдлаа.
 
Чуулганаар үзэсгэлэн худалдаа, нөхөрсөг тэмцээн уралдаанууд, урлаг соёлын үйл ажиллагаа, үдшийн цэнгүүн, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзүүлэх, орон нутгийг судлах музейтай танилцуулах, байгалийн сайханд өдрийг өнгөрүүлэх гэх мэт үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулан ажиллаа.

 

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 12
3 / 25%
0 / 0%
2 / 17%
2 / 17%
5 / 42%