СУМЫН ҮХЭР СҮРЭГТ МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ
Увс аймгийн Засаг даргын 2025 оны А/212 дугаар захирамж, аймгийн мал эмнэлгийн газрын даргын А/19 дугаар тушаал, Бөхмөрөн сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/47 дугаартай захирамжийн дагуу мал эмнэлгийн тасгаас сумын хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулан 2 ажлын хэсэгт 4 малын эмч, 3 туслах ажилтан, 2 жолооч нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж сумын хэмжээнд 10300 толгой үхэр хамруулахаас одоогийн байдлаар 1, 2, 3-р багийн 350 өрхийн 9400 толгой буюу нийт үхрийн 90% нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Иймд малчид та бүхэн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь заалтын дагуу үхэр сүргээ мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээнд бүрэн хамруулна уу.



