Эцэг өвгөдийн үеэс уламжлан тахин шүтэж ирсэн нутгийн гурван овоо болох Хөгшин овоот, Хозын овоо, Хавчуун овоог тахин тайлах үйл ажиллагаа 2025.05.31-нд өглөө 7:00 цагаас нэгэн зэрэг эхлэх тул нутгийн зон олон та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Хавчуун овооны тахилгын үеэр ээжүүд, эмээ нар маань овооны бэлээс цацал сүүгээ өргөн, нутаг ус хүн ардынхаа сайн сайхны төлөө залбиран даатгахыг уриалж байна.