Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мал, амьтны сэг зэмийг цуглуулж усгалд орууллаа.

2025-05-23

МАЛ АМЬТНЫ СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛЖ, УТГАЛД ОРУУЛЛАА.
 
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын “Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн удирдамж, аймгийн Засаг даргын Сэг зэм устгал зохион байгуулах тухай А/175 тоот захирамж, сумын Засаг даргын А/48 дугаартай Мал, амьтны сэг зэм устгах, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу сумын баруун гол буюу таван салаа орчим, зүүн талын харзны булаг, хавчуугийн эрэг, усны гольдрол гол дагуу цэвэрлэгээ хийж, гуу жалганд өеэдэж үхсэн мал, амьтаны сэг зэмийг түүж, ариутгал хийж, нэгдсэн хогийн цэгт цуглуулан устгах бүх нийтийн үйл ажиллагааг суман дахь орон нутгийн захиргааны болон төрийн байгууллагын албан хаагчидтай хамтран хийлээ.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2 дахь заалтын дагуу малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт энэ хуулийн 7.3.3-т зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах үүрэгтэй гэж заасан тул цаашид малын сэг зэмийн цуглуулж устгах, хог хаягдлын орчны цэвэрлэгээ хийх, зориулалтын цэгт хүргэж, ариутгал, халдваргүйтэл хийлгэхийг мал бүхий иргэд, малчдад мэдэгдэж байна.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 12
3 / 25%
0 / 0%
2 / 17%
2 / 17%
5 / 42%