Модон могой жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн 5-ны билэгт сайн өдөр Алтайн 13 сангийн тахилгатай уул овоонуудаа нэгэн зэрэг тахин тайллаа. Мөн ард түмний амар амгалан, нутаг орны сайн сайхны төлөө даатгалын ном хурж, мандал өргөж явах үйл ажиллагаа хийгдлээ.
Уул овоогоо тахин тайлж, нутаг усаа сайн сайхан байлгахын тухайд идэвхи, санаачлага гарган оролцсон иргэд хөдөлмөрчид болон Дэчин равжаалин хийгдийн лам нарт талархал илэрхийлье.
Эх сайхан нутгийн байгаль орчин сэргэж түмэн зүйлийн бодис амилан дэлгэрч байхын ерөөл өргөе.