Модон могой жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн 5-ний билэгт сайн өдөр Алтайн 13 сангийн тахилгатай уул овоонуудаа нэгэн зэрэг тахин тайлсан билээ. Тэгвэл энэ сарын 3-нд гурван овооныхоо бэсрэг наадмаа хийж бүх насны морь уралдуулж, хүчит бөхөө барилдуулан дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Хүчит 32 бөх барилдсанаас түрүү бөхөөр Ногооннуур сумын заан Еркинбол, үзүүр бөхөөр Бөхмөрөн сумын заан Э.Хосбаяр, их шөвөгт Бөхмөрөн сумын харъяат аймгийн начин Г.Гомбосүрэн, Ц.Баярсайхан нар тус тус шалгарлаа.