"БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ӨДӨР "-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Сумын газар нутаг, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хайрлан хамгаалах болон үлийн цагаан оготны хөнөөл болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой Бөхмөрөн сумын 7-9-р ангийн сурагчдын дунд "Алтан хонх" тэмцээн хийж сурагчдын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, мэдлэгийг дээшүүлэх ажил зохион байгууллаа. Уг тэмцээнд 50 гаруй сурагчид оролцож эхний 3 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа.


