Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улсын Тэргүүний Бөхмөрөн сумаас Хөдөлмөрийн баатар төрлөө.

2025-07-09

🇲🇳 Улсын Тэргүүний Бөхмөрөн сумаас Хөдөлмөрийн баатар төрлөө.
Монгол Улсын гавьяат нэгдэлчин, Ардын Их Хурлын депутат асан Дамирангийн Пунцагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Өдгөө 90 насны босго руу дөхөж яваа Д.Пунцаг гуай улс эх орныхоо бүтээн байгуулалтад 40 гаруй жил хөдөлмөр зүтгэлээ зориулж, энэ хугацаанд сум, орон нутгийнхаа олон арван барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулан, уламжлалт модон хийц, бүтээцийг орчин үеийн барилга угсралтын технологитой уялдуулан хөгжүүлэхэд мэдлэг чадвараа зориулж, шинэ санал, санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн залуу хойч үедээ мужааны ур чадвар, барилга угсралтын арга барилыг эзэмшүүлэн сургаж, дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан болно.
Төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Д.Пунцаг танд болон танаа гэр бүлд нутгийн нийт түмэн олноос нь сайн сайхныг хүсэн ерөөе!

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 14
5 / 36%
0 / 0%
2 / 14%
2 / 14%
5 / 36%