Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо.

2025-07-10

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Улсын тэргүүний Бөхмөрөн сум үүсэн байгуулагдсаны 101 жил үндэсний их баяр наадам 7-р сарын 8-9 нд амжилттай болж өндөрлөлөө. Баяр наадмынхаа хүрээнд орон нутгийнхаа хөгжил дэвшил бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрээ, төр олон түмэндээ үнэлүүлж дараах иргэдийг шагналаа.
🇲🇳 Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Г.Гаалъяа
🇲🇳 Ардын хувьсгалын 100-н жилийн ойн медиалаар Ц.Лхайсүрэн, Б.Цэцэгмаа
🇲🇳 Улсын тэргүүний Бөхмөрөн сумын хүндэт өргөмжлөлөөр З.Эрдэнэчимэг , О.Ганбат ,Б.Урнаа
🇲🇳 Сумын алдарт уяач цолоор Ч.Зоригбат
Эдгээр шагналууд нь нутгийнхаа хөгжил, мал аж ахуй, иргэний нийгмийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлсэн, бахархалтай үйл явдал боллоо.
Мөн хүчит 64 бөх уран мэхийг уралдуулж,авхаалж самбайгаа сорин барилдсанаас Бөхмөрөн сумын харяат залуу бөх Амартүвшин түрүүлж , сумын заан цол ,үзүүр бөхөөр Улаангом сумын заан Лүндээжанцан их шөвөгт Аймгийн начин Я.Алтанхуяг , залуу бөх Б.Түмэнөлзий нар шалгарч , наадмын зохион байгуулах комисс болон сумын Засаг даргын шийдвэрээр залуу бөх Б.Түмэнөлзийд сумын начин цол олголоо.
Өсвөрийн 32 бөх барилдсанаас Бөхмөрөн сумын харьяат Содонхүүгийн Самдан түрүүлж, үзүүрт Түргэн сумын Нямбаяр их шөвөгт Бөхмөрөн сумын Билгүүн, Билэгдалай нар шалгарлаа.

"БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ"-ийн шинэчлэсэн төсөлд санал авч байна. Иргэн та саналаа өгнө үү.

санал өгсөн: 14
5 / 36%
0 / 0%
2 / 14%
2 / 14%
5 / 36%