МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ НЭГДЭЛЧИН ДАМИРАНГИЙН ПУНЦАГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ НАМРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 3-ны БИЛЭГТ САЙН ӨДӨР ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Наадамд Аймгийн Засаг дарга С.Батжаргал, сумын Засаг дарга П.Баярсайхан болон сумын төрийн байгууллагын удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Мөн хүчит 32 бөх барилдаж, даага шүдлэн насны морь уралдуулаж, мөн өсвөрийн бөх барилдуулан урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.
Хүчит 32 бөхийн барилдаанд Увс, Баян-өлгий аймгийн арслан, заан начингууд болон сумын заанууд хүч сорин барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харъяат аймгийн арслан Ганжуурын Цогтгэрэл түрүүлж, Баян-өлгий аймгийн Ногооннуурын сумын харъат Дөрөвтхааны Беибит үзүүрлэж, Бөхмөрөн сумын харъяат аймгийн начин Я.Алтанхуяг, Цагаанхайрхан сумын харъяат аймгийн заан Т.Төгсжаргал нар шөвгөрлөө.







